PharmacyAPI гэж юу вэ?#
PharmacyAPI нь Smart Pharmacy системийн үндсэн сервисүүдтэй бусад системүүдийг холбох зориулалттай REST API үйлчилгээ юм.Энэхүү сервисийг ашигласнаар гадаад болон дотоод системүүд Smart Pharmacy системтэй шууд холбогдож дараах үйлдлүүдийг хийх боломжтой:Борлуулалтын мэдээлэл илгээх, буцаах
Хүргэлтийн захиалга бүртгэх, цуцлах
Бараа болон үнэ, үлдэгдэлийн мэдээлэл авах
Системүүдийн хооронд мэдээлэл синхрончлох
PharmacyAPI нь ихэвчлэн дараах төрлийн системүүдтэй интеграц хийхэд ашиглагддаг:E-Commerce худалдааны платформ
Гуравдагч талын бизнесийн системүүд
PharmacyAPI хэрхэн ашиглах вэ?#
PharmacyAPI сервисийг ашиглахын тулд эхлээд API холболтын гэрээ байгуулна.Гэрээ байгуулсны дараа Смарт Ложик ХХК-аас дараах мэдээллийг таны баталгаат цахим шуудангаар илгээх болно.API нэвтрэх хэрэглэгчийн нэр
Холболтын шаардлагатай мэдээлэл
Эдгээр эрхийг ашиглан та Pharmacy системтэй холбогдох хөгжүүлэлтийн мэдээллийг сервисүүдийн жагсаалтаас харах боломжтой.
Тавигдах техникийн шаардлага#
PharmacyAPI-тай холбогдох систем нь дараах шаардлагыг хангасан байх шаардлагатай.1.
REST API холболт дэмждэг байх
2.
JSON форматаар мэдээлэл солилцох боломжтой байх
Нэмэлт хөгжүүлэлт#
Шаардлагатай тохиолдолд судалгаа хийгдэж, гэрээ байгуулсны үндсэн дээр:Одоо байгаа сервисийг өргөтгөх
Тусгай интеграцийн шийдэл боловсруулах
зэрэг төлбөртэй нэмэлт хөгжүүлэлт хийх боломжтой.
Системийн ажиллагааны бүтэц#
Доорх зурагт PharmacyAPI сервис нь Smart Pharmacy систем болон бусад системүүдтэй хэрхэн холбогдон ажилладагийг харуулсан болно.Modified at 2026-03-11 03:05:24